Шууд Chart

Жагсагчдын тэмцэл ширүүсчээ

2013-07-25 10:32:16

Болгарт засгийн газрыг огцпохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал сар гаруй үргэлжилж байгаа. Сүүлийн өдрүүдэд уг эсэргүүцлийн жагсаал улам хурцадлаа. Жагсагчид парламентын ордныг тойруулан хориглолт саад босгож, үүдийг нь хаан, дотор нь байсан сайд нар, депутатууд, олон тооны сэтгүүлчдийг барьцаалаад байсан юм. Харин цагдаа нар тэднийг хөөн зайлуулж чадсан байна. 8 цаг үргэлжилсэн энэ бүслэлтийн үед цагдаа нар эсэргүүцэлд оролцогчдыг хэсэг хэсгээр нь таслан холдуулсаар, хамгийн сүүлд парламентын ордны үүдэн дээрх бөөн хүмүүсийг зэргэлдээх талбай руу түрэн хөөж чаджээ. Энэ үеэр 10-аад хүн гэмтэж бэртсний 2 нь цагдаа гэж байна. Ордны өмнөх талбайд жагсагчдын босгосон саад хаалтуудыг одоо бульдозероор цэвэрлэж байгаа юм. Нийтдээ Болгарын Ардын хурлын ордон дотор 300 орчим хүн түгжигдээд байжээ.

Болгарт 6-р сарын 14-нөөс уг эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойш анх удаагаа талуудын хооронд мөргөлдөөн гарсан нь энэ боллоо. Жагсагчид Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа. Анх тэд хэвлэл мэдээллийн салбарын том хөрөнгөтөн Делян Пеевскийг Үндэсний аюулгүй байдлын агентлагийн даргаар томилсныг эсэргүүцэж гудамжны жагсаалд нэгдсэн. Делян Пеевскийг  ажлаас нь чөлөөлсөн ч жагсаал үргэлжилсээр байгаа юм. Европын холбооны хамгийн ядуу улсын нэг Болгарт одоогийн эвслийн Засгийн газар эрх мэдлээ хүлээж аваад ердөө хоёр сар гаруй болж байгаа юм.
Л.Пүрэвдолгор

Жагсагчдын тэмцэл ширүүсчээ  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй