Шууд Chart

АТГ: “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн олголт, төлөлтөд дүн шинжилгээ хийв

2023-02-15 09:06:24

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны хоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд 21 аймгийн “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн зээлийн талаарх мэдээллийг татан авч дүн шинжилгээг хийх явцад уг сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй, зээлийг буцаан төвлөрүүлэх талаар тухайн аймаг орон нутгийн удирдлага зохих арга хэмжээ аваагүйг тогтоож, зөрчлийг арилгуулах чиглэлээр ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт Хан-Уул, Чингэлтэй дүүргийн газрын алба, МИАТ, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Авто тээврийн үндэсний төв, Сэлэнгэ аймгийн хоёрдугаар сургууль, Хөвсгөл аймгийн “Их-Уул дулаан” ХХК, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын албан тушаалтнуудад хамаарах төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг хянан шалгалаа.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд 506 хүнийг хамруулан сургалт зохион байгууллаа.


АТГ: “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн олголт, төлөлтөд дүн шинжилгээ хийв  
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй