Шууд Chart

Хяргас нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа

2023-02-15 09:19:12

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар Улаангом сумаас Завхан сумын “Хэцүү хад”-ны чиглэлд зорчиж явсан суудлын автомашин “Хяргас” нуурын мөсөнд цөмөрч, живсэн бөгөөд зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлага энэ сарын 11-ний өдрийн 13:20 цагт Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 18 метрийн гүнээс энэ сарын 14-ний өдрийн 17:45 цагт суудлын автомашиныг татан гаргалаа.

Алба хаагчид 18 метрийн гүнд шумбалт хийж, автомашиныг ган татлагаар холбон, 50 метр газар хонгил гаргаж мөсийг цэвэрлэн, татан гаргах ажиллагааг зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хяргас нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа  
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй