
Монголын үндэсний кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-Эрдэнэ, Японы TBS (Tokyo broadcasting system) телевизийн төлөөлөл Драмын тэнхимийн Контент үйлдвэрлэлтийн хэлтсийн дарга Дайки Ишиватари нар өчигдөр албан уулзалт хийжээ.
Энэ уулзалтын үеэр TBS телевизийн шинээр бүтээх олон ангит киноны зарим зураг авалтыг ирэх 5 дугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрт эхлэхээр болсноо мэдэгджээ.
Ташрамд дуулгахад, Японы TBS телевиз уг киноны зураг авалтаа Монгол Улсад хийхээр болсноо мэдэгдэж, 2022 оны 8 дугаар сард албан уулзалт хийж байжээ.
Японы TBS телевизийн олон ангит киноны зарим зураг авалтыг Монголд хийнэ | ||
Үзсэн: 588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.