Шууд Chart

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүх хурлыг өмгөөлөгчийн хүсэлтээр хаалттай явуулахаар боллоо

2023-02-15 15:17:51

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2023 оны 2 дугаар сарын 15-ны 10:00 цагт прокурор 6, яллагдагч 58, Иргэний хариуцагч 4, өмгөөлөгч 15, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 нийт 98 оролцогч болон ажиглагчаар 15 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нар оролцож эхэлсэн.

Нэр бүхий 14 өмгөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, шүүх хүлээн авахаас татгалзсан байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч Балганы Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хаалттай явуулах тухай хүсэлт гаргасныг прокурор үндэслэлтэй гэж дэмжиж, шүүгч хүлээн авснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттайгаар үргэлжилж байна. 


“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүх хурлыг өмгөөлөгчийн хүсэлтээр хаалттай явуулахаар боллоо  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй