Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 09-ний өдөр “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гражаас автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дээрх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтыг явуулахад дуудлага өгсөн иргэн “Т” нь энэ оны хоёрдугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны зуслангийн байранд хууль бусаар нэвтэрч, хулгай хийхийг завдах үед тухайн айлын дохиолол дуугарсан байна.
Иргэн “Т” нь хэргийн газрыг орхин зугтахдаа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг орхиж явсан. Ийнхүү тээврийн хэрэгслээ хулгайд алдсан мэтээр зохиомол байдлыг бий болгож, “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гражаас автомашин хулгайд алдагдсан байна” гэх худал дуудлага өгсөн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Шалгалтын явцад “Т”, “Ш” нар нь бүлэглэн бусдын байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас тогтоолоо.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
| Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье! | ||
| Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.