
Монголын жүдочид Парисын “Их дуулга”-ын дараа олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдсан. Ийн Израилд эрэгтэй 10, эмэгтэй 8, нийт 18 жүдоч барилдана.
Сонирхуулахад, Монголын жүдогийн баг тамирчдаас өнгөрсөн жил зохион байгуулагдсан Тель-Авивын “Их дуулга” тэмцээнд Б.Цогт-Очир 60 кг-д, Г.Хэрлэн 66 кг-д, Б.Баасанхүү 48 кг-д хүрэл медаль хүртсэн билээ. Харин энэ удаагийн Тель-Авивын “Их дуулга” тэмцээнд Монголын дараах жүдоч зодоглоно.
Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Сумъяабазар, Б.Сүхбат
66 кг: Л.Өнөболд
73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир
90 кг: Г.Пунцагцэрэн, Г.Алтанбагана
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг
52 кг: М.Нандин-Эрдэнэ
57 кг: О.Оюунчимэг
63 кг: Д.Есүй
70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
-78 кг: О.Хүслэн
+78 кг: Д.Номинзул.
Монголын 18 жүдоч “Их дуулга”-д зодоглоно | ||
Үзсэн: 2459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.