Улаанбаатар чуулга
08:30 цагт: Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан үргэлжилнэ.
Блю скай зочид буудал
08:30 цагт: "Стандарт ба хөгжил" уулзалт болно. Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Ууганбаяр, Барилга хот байгуулалтын дэд сайд З.Золбоо, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд М.Ганхүлэг, БСШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд нар салбар салбарын стандартын талаар танилцуулга хийнэ. Мөн "Стандартын ойлголтыг нэмэгдүүлэх нь" сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамжийг танилцуулна. Утас: 91118403
Батцагаан цогчэн дуган
11:00 цагт: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц лам "Үзэсгэлэн болгогч" хэмээн усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ. Утас: 88048481, 98880050.
Төрийн ордон
11:00 цагт: "4/11 Мэдээллийн цаг"-аар С.Эрдэнэ, Д.Эрдэнэсувд, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар Улсын Дээд шүүхийн шийдвэр, Ардчилсан намд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. /Чуулганы танхимын үүдэнд/
14:00 цагт: Зөвлөлдөх санал асуулгын тухай хэвлэлийн хурал болно. Хэвлэлийн бага хуралд Зөвлөлдөх зөвлөл болон Зөвлөлдөх уулзалтын оролцогч, ажиглагчдын төлөөлөл оролцоно. /II давхрын туурган хивсний студи/
"Монгол ньюс" мэдээллийн төв
11:30 цагт: "Засгийн газрын эрхэм зорилго нь эрх чөлөөг боогдуулах" сэдвээр "Дижитал Монгол Либерти" ТББ-аас мэдээлэл хийнэ.
Гадаад харилцааны яам
14:00 цагт: Монгол-Оросын аялал жуулчлалын форумын хүрээнд хоёр улсын сэтгүүлчдийн уулзалт болно.
| ӨНӨӨДӨР: "Стандарт ба хөгжил" уулзалт болно | ||
| Үзсэн: 916 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.