Энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01:30 минутын орчимд БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах түргэн үйлчилгээний цэгт 5-6 бүлэг этгээдүүд орж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэргийг НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон БЗД-ийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ.
Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15-21 настай бөгөөд өмнө нь цагдаагийн байгууллагад олон удаагийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж шалгагдаж байжээ.

Иймд худалдаа эрхлэгч та бүхэн өөрийн өмчийн орон байр, албан байгууллагадаа хяналтын камер байршуулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Мөн гэмт хэрэгт холбогдсон холбогдогч нар нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
| Дээрмийн хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчиллаа | ||
| Үзсэн: 1079 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.