Шууд Chart

2023 оны нэгдүгээр сард 22 улсын 536 иргэнд цахим виз олголоо

2023-02-16 11:39:53

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны нэгдүгээр сард 1999 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 451 гадаадын иргэнд виз, 22 улсын 536 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1479 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 3692 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

Түүнчлэн гадаадын иргэний Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгалтын асуудлаар 2015 иргэнд утсаар, 146 иргэнд биечлэн, 3 иргэнд цахимаар, нийт 2164 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа гэж ГИХГ-аас мэдээллээ. 


2023 оны нэгдүгээр сард 22 улсын 536 иргэнд цахим виз олголоо  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй