
ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Аялал жуулчлалын сайд Алдар Джангарович Доржиев болон ОХУ-ын Тур операторуудын холбооны дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Аялал жуулчлалын холбооны Гадаад аялал жуулчлалын хорооны орлогч дарга А.А.Сирченко, Улаанбаатар дахь “Русский дом” /РЦНК/-ийн соёлын зөвлөх Д.Цэцэгдэлгэр нар өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд зочиллоо. Дээрх хүндэт зочдыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Тамгын газрын дарга Л.Мандах, Төрөлжсөн сувгуудын захирал П.Отгонтуяа нар хүлээн авч ажил хэргийн уулзалт хийлээ.
Уг уулзалтаар
Мөн МҮОНРТ ОХУ-ын болон Бүгд найрамдах Буриад улсын телевизүүдтэй аялал жуулчлалын нэвтрүүлэг, радио, телевизийн уран бүтээл дээр хамтран ажиллах, бэлтгэх талаар ярилцсан юм.Ташрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” хэмээн албан ёсоор зарласан.
“Монгол зочлох жил”-тэй холбогдуулан Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлан, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээг өргөжүүлж ажилласнаар жуулчдын тоог нэмж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах судалгааг хийж байгаа билээ.
Буриад улсын Аялал жуулчлалын сайд тэргүүтэй төлөөлөгчид МҮОНРТ-д зочиллоо | ||
Үзсэн: 1795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.