Шууд Chart

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг танилцуулав

2023-02-16 14:53:33

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Даатгалын бодлогын зөвлөлийн энэ оны эхний хурал боллоо. Хурлаар даатгалын салбарт хийгдэж буй онцлох болон энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй ажлуудын талаар товч танилцуулж, санал солилцов.
 
Тус зөвлөлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал ажилладаг бөгөөд хурлын үеэр Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд буй Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг танилцууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар урт хугацааны даатгалын салбарын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх ач холбогдолтойг зөвлөлийн гишүүд онцолж, хуулийн төслийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах чиглэлд Санхүүгийн зохицуулах хороо болон салбарын оролцогчид өндөр оролцоотой байхыг дурдлаа.
Эх сурвалж: ХНХЯ

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг танилцуулав  
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй