Монгол Улс, БНХАУ-ын хооронд зорчигч тээврийн боомтуудын үйл ажиллагаа 2023 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн сэргэж, зорчигчдын урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан манай иргэд БНХАУ-д хууль бусаар хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй улмаас ажилласан хугацааны цалингаа авч чадахгүй байх зэрэг тохиолдол гарч байна.
БНХАУ-ын нутаг дэвсгэрт гадаадын иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгох хуулийн заалттай тул эрхэм иргэн Та БНХАУ-д зорчих хугацаандаа хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн хувь хүнд хууртагдахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
| Сэрэмжлүүлэг | ||
| Үзсэн: 396 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.