Энэ сарын 16-нд 00:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд иргэн Д 165-170 см өндөртэй, 40-45 орчим настай хоёр эрэгтэй хүнд зодуулж, эд зүйлсээ дээрэмдүүлсэн хэрэг гарчээ. Энэ хэргийн дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, 37 настай, эрэгтэй Х, 40 настай, эрэгтэй Б нар бүлэглэн дээрх хэргийг үйлдсэнийг олж тогтоон дайчлан баривчиллаа.
Уг хэрэгтэй холбогдуулан иргэдийг гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, эд зүйлээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
| Бусдыг орцонд зодож, дээрэмдсэн хоёр этгээдийг шуурхай илрүүлж баривчиллаа | ||
| Үзсэн: 377 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.