Шууд Chart

Үдийн хоол хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 382 мянган хүүхэд хамрагдаж байна

2023-02-17 10:48:38

Үдийн хоол хөтөлбөрийг Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэн 1-5 дугаар ангийн 382 мянган хүүхэд хамрагдаж байна.

Хэдийгээр үдийн цайнаас үдийн хоол руу бид шилжиж чадсан ч үнийн өсөлт зэрэгтэй холбоотойгоор төлөвлөсөн хэмжээнд  хүүхдэд шим тэжээл өгч чадахгүй байна. Хүүхэд хоногт хоол хүнснээс авах ёстой шим тэжээлийнхээ 15-20 хувийг сургуулийн үдийн хоолноос авч байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан.

Үдийн хоол хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх талын хамтын ажиллагаа чухал юм. Хэдийгээр батлагдсан төсөв мөнгө 1500 төгрөгөөр хязгаарлагдаж байгаа ч үүнд багтаан чанартай хоол хүнсээр хүүхдэд үйлчилж байгаа сургуулиуд олон байна. Гэтэл зарим сургуульд амт чанар, хэмжээ хүртээмж, хоолны сонголт зэрэгтэй холбоотой зөрчлүүд ч гарч байгааг нуух ёсгүй. Тиймээс сургуулийн удирдлагууд, багш нар, аав ээж, асран хамгаалагчид үдийн хоолны чанарт хяналт тавих, шахаж шаардах хэрэгтэй.

Дотуур байранд амьдардаг сурагчдын хоолны мөнгийг бага боловч хэмжээгээр бид 2022 оны төгсгөлд нэмэгдүүлж чадсан. Цаашид ч цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдүүдийн хоолны зардалтай холбоотой асуудлаар тодорхой шийдвэр гаргах хэрэгцээ шаардлага байсаар байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Үдийн хоол хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 382 мянган хүүхэд хамрагдаж байна  
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй