Шууд Chart

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал 3 ихэр охинд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

2023-02-17 16:31:13

Дархан-Уул аймагт улиран өнгөрч буй Усан бар жилд 1991 хүүхэд шинээр мэндэлсэн. Тэдний 3 нь Хонгор сумын хоёрдугаар багийн малчин Э.Аманжал, Е.Баршагүль нарын ихрүүд юм.
 
2022 оны 12 дугаар сарын 4-ний өдөр мэндэлсэн ихрүүдэд ээж, аав нь Аясулу, Күнсулу, Нурсулу хэмээх нэр хайрлажээ.
 
Э.Аманжалынх ам бүл 11-үүлээ. Таван хүү, дөрвөн охинтой өнөр бүл юм.
 
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр ихрүүдийг аав, ээжийнх нь хамт хүлээн авч хүндэтгэл үзүүлэн өргөө гэрээ улам бадраахын ерөөл өргөн орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж 10 сая төгрөгийн батламж, гарын бэлгийн хамт өглөө.
 
Мөн Хонгор сумын ЗДТГ-аас ч гурван сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. 
 
2023 оныг Дархан-Уул аймаг "Хүүхэд хамгааллын жил" болгон зарласан. Энэ хүрээнд хүүхэд багачуудынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд олон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 
 

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал 3 ихэр охинд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ   
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй