Шууд Chart

НҮБ-ын төлөөлөгчид Сири-д очлоо

2013-07-25 10:53:51

Сирийн нийслэл Дамаскт НҮБ-ын химийн зэвсэг хариуцсан төлөөлөгчид очихоор болжээ. Энэ төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Зэвсэг хураах асуудал” эрхэлсэн өндөр дээд төлөөлөгч Анжела Кейн, мөн шинжээчдийн багийн ахлагч Оке Сельстрем нар багтжээ. НҮБ-д суугаа Сири улсын байнгын төлөөлөгч Башар Жаафарын мэдэгдсэнээр бол, Кейн, Сельстрем нар Дамаскт хоёр өдөр болох бөгөөд тус улсын Гадаад хэргийн яаманд яриа хэлэлцээ хийх аж. Тэд Сирид химийн хорт бодисууд хэрэглэгдсэн талаархи баримтуудыг шалгах олон улсын шинжээчдийн ажлын нөхцлийг Сирийн талтай хэлэлцэж тохирох ёстой байна. Жаафари түүнчлэн НҮБ-ын төлөөлөгчид сирийн эрх баригчдын албан ёсны урилгаар нийслэлд нь хүрэлцэн ирж байгаа гэдгийг сануулжээ.

НҮБ-ын Еренхий нарийн бичгийн даргын газарт одоогийн байдлаар Сирид химийн зэвсэг хэрэглэгдсэн гэдэг тухай 13 мэдээлэл ирээд байгааг Ойрхи Дорнодын энхийн үйл явцыг эрхэлсэн НҮБ-ын тусгай зохицуулагч Роберт Серри өмнө нь НҮБ-ын “Аюулгүйн зөвлөл”-ийн хуралдаан дээр мэдэгдсэн юм. Үүнээс гадна Орос улс, энэ оны 3 сарын 19-нд Сирийн босогчид Алеппо хот орчмын Хан Эль-Асал нэртэй газарт “Зарин” хэмээх хорт бодис хэрэглэсэн болохыг нотолсон шинжилгээний дүнгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун-д танилцуулаад байгаа юм.
Л.Пүрэвдолгор

НҮБ-ын төлөөлөгчид Сири-д очлоо  
Үзсэн: 1088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй