Шууд Chart

Цагаан сарын шинийн нэгний өглөө зүг мөр гаргах нь...

2023-02-21 06:44:42

Монголчууд эрт дээр цагаас эхлэн цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийдэг нэгэн зан үйлийг гүйцэтгэсээр ирсэн. Өрхийн тэргүүлэгч нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио унан цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд, тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ.

Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжоо, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай ажээ. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг.

Монголчууд бүгд эсгий гэртээ мал маллан амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийдэг байжээ. Өдгөө ч нийт монголчууд тэрхүү ёсыг эрхэмлэн хүндэтгэлтэйгээр үйлдсээр ирсэн бөлгөө. Эрхэм хүмүүн нь цагаан сар буюу Бар сарын шинийн 1-ний өглөө зүгээ гар­гахдаа тэр жилийнхээ хий­морийн зүгт гарч,буян хишгийн зүгээсээ эргэж ирнэ. Ингэхдээ аз хий­морьтой, буян хишигтэй байвал тэр жилдээ олз омогтой байхыг билэгддэг заншилтай. Гарч буй жилийн тухай хүний суудлын хөлөл нь Хар нохойн ам Хийморийн зүгт давхцаж байвал Хийморийн зүг гаралгүй буян хишгийн зүгээс гарч хийморийн зүгээс ирнэ.

Мөн эмийн зүг рүүгээ гарч хийморийн зүгээс ирэх ёсон ч бий. Энэхүү уламжлалт ёсыг эрхэмлэн XVII жарны XVII Жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Харагчин, усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-нд зүг, мөрөө хэрхэн гаргах талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.


Усан туулай жилийн шороон үхрийн шинж

Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилд “Хүмүүс нугууд өвчин үгүй сэтгэл баясан төрөө номчлон, тэтгэж жаргалантай болюу” хэмээн зурхайн шүнд айлдсан байна.

Шороон үхрийн зурлагыг шинжих нь:

Үхрийн толгойн өнгө, биеийн өнгө ногоон, омруу болон эвэр, сүүл, чих нь хөх, дөрвөн шийр нь улаан, ходоод нь цагаан байна. Өвгөн хүмүүн хөх дээлтэй, шар бүстэй, улаан царайтай, үхэр хариулаач өвгөн хүмүүн байх агаад үс нь баруун чихний ар ба зүүн чихний өмнүүр хийссэн, олсон шилбүүр бариад, хоёр гутлаа өмссөн. Үхэр хариулаач үхрийнхээ өмнө яаран гүйж явна.

Үхрийн зурлагад цэнхэр өнгө голлосон нь бороо хур элбэгтэй, өвс ногоо, цэцэг, их дэлгэрэх. Энэ жилийн дундуур өвс ногоо сайтай, улирал бүрийн эхээр хур ихтэй, салхи шуурга ихтэй, улирлын сүүлээр хур бага байна. Өвгөдөд амгалан, залууст дунд зэрэг, нялхсыг энхрийлүүштэй жил гарч байна.


ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ  ХЭМЭЭХ УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ,
МӨРӨӨ ХЭРХЭН ГАРГАХ ХҮСНЭГТ

Суудал

Гарах зүг, унших тарни, дом

Хүйс

Төрсөн он

Гал

Зүүн урд зүг буюу цог хийморийн зүгт гарч "Ум базар дагийни базар еэ мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 удаа уншиж зүүн хойд зүгрүү чиглэж гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтрааж хаяж буян хишгийн зүг урд зүгээс ирнэ.

эр

1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023

Эм

1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

Шороо

Баруун зүгт буй цог хийморийн зүгт гарч "Ум бадма дагийни хум мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 уншиж зүүн зүгт чулуу, шороо цацаж буян хишгийн зүг баруун урд зүгээс ирнэ.

эр

1926, 1934, 1942, 1950, 1958,1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022

Эм

1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

Төмөр

Баруун урд зүгт буй цог хийморийн зүгт гарч "Ум раднаа дагийни хум мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч жижиг гал гарган хаяж буян хишгийн зүг баруун зүгээс ирнэ.

Эр

1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021

Эм

1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021

Огторгуй

Зүүн хойно буй цог хийморийн зүгт буй гарч “Ум пагма хум мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 уншаад зүүн урд зүгт огторгуйд модны үртэс цацаж баруун хойд зүг буй буян хишгийн зүгээс ирнэ.

эр

1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

Эм

1926, 1934, 1942, 1950, 1958,1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022

Ус

Урд зүгт буй эмийн зүгт гарч "Ум гарма дагийни хум мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 уншиж баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.

(Энэ жил хар нохойн ам чанх зүүн зүгт харсан учир усанд суусан хүмүүс цог хийморийн зүгтээ гарахгүй эмийн зүгтээ гарч байна)

эр

1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

Эм

1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2022

Уул

Баруун хойд зүгт буй цог хийморийн зүгт гарч "Ум будда дагийни хум мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 уншаад урд зүгт ууланд шороо, чулуу хаяад зүүн хойд зүг буюу буян хишигийн зүгээс ирнэ.

Эр

1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Эм

1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Мод

Хойт зүгт буй цог хийморийн зүгт гарч "Ум базар дагийни хум мама бизаяа суухай" тарнийг 7-21 уншаад баруун урд зүгт мод хугалж хаяад зүүн зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.

эр

1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Эм

1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Хий

Урд зүгт буй цог хийморийн зүгт гарч "Ум базар пад ма мама бизаяа суухай" тарнийг 7-21 уншаад баруун хойд зүгт цаас салхинд хийсгээд зүүн урд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.

эр

1928,1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Эм

1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

 


Цагаан сарын шинийн нэгний өглөө зүг мөр гаргах нь...  
Үзсэн: 5737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-02-21 09:33
Tans

Бидэнтэй нэгдээрэй