Америкийн тусгай албадын нууц хөтөлбөрийг хэвлэлүүдэд илчилснээсээ болж, эх орноо орхисон АНУ-ын ТТГ-ын гэрээт ажилтан асан Эдвард Сноуден Москвагийн “Шереметьев”-ийн нисэх буудлын дамжин өнгөрөх хэсгийг орхиж магадгүй нь ээ. Түүнд эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч Анатолий Кучерен энэ боломжийг үгүйсгээгүй байна. Одоогоор Сноудений гаргасан түр орогнох хүсэлт судлагдаж байгаа аж. Сноудэныг Орост орогнох эрх олгож магадгүй талаар тэр ярьсан байна. Уг эрхээ авсан нөхцөлд Сноуден хаачих вэ гэдгийг өмгөөлөгч Кучерен мэдээлээгүй юм. Ийм мэдээлэл нь Сноудэны аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хэмээн тэр үзсэн байна. АНУ-ын Тагнуулын төв газрын гэрээт ажилтан асан өнгөрсөн 6 сарын 23-нд Гонконгоос дамжин өнгөрөх зорчигчийн хувиар “Шереметьев”-ийн нисэх буудалд буусан, энд тэрээр нэг сар гаруй орогносон юм.
Л.Пүрэвдолгор
| Орос улс Сноудэнд орогнох эрх олгож магадгүй гэлээ | ||
| Үзсэн: 1113 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.