Шууд Chart

Баярын өдрүүдэд 33 удаагийн дуудлага бүртгэгдэж, 50 иргэнийг авран хамгаалжээ

2023-02-24 10:42:20

Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд улсын хэмжээнд гамшиг, осол, гал түймрийн нийт 33 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашины бүхээгт хавчуулагдсан нэг иргэн, утаажилтын бүсээс 49 буюу нийт 50 иргэнийг авран хамгааллаа.

Харин зам тээврийн ослын улмаас 3 иргэн амь насаа алдаж, ахуйн гал түймрийн улмаас нэг хүн гэмтэж бэртсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Баярын өдрүүдэд 33 удаагийн дуудлага бүртгэгдэж, 50 иргэнийг авран хамгаалжээ  
Үзсэн: 487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй