Шууд Chart

Гуравдугаар сарын 1-нээс хоёр төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиалдаг болно

2023-02-27 10:18:58

"Гуравдугаар сарын 1-нээс үндэсний энгийн паспортын шинэ загвар болон цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлнэ" хэмээн УБЕГ-аас мэдээллээ.

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүрийн санд 82 дахь гишүүн орноор элсэн орсон. Ингэснээр Олон Улсын стандартад нийцсэн, өндөр нууцлалтай гадаад паспортыг Монгол Улсын иргэд ашиглах боломжтой болж байна.

Ирэх 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчлэгдэн батлагдсан Үндэсний энгийн болон цахим гадаад паспортын шинэ загварыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа тул иргэд та бүхэн өөрийн хүсэлтээр дээрх хоёр төрлийн паспортоос сонголт хийж аваарай.

Захиалахдаа дараах нэгжүүдээс авах боломжтой. Үүнд:

-Нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв/
-Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/


Гуравдугаар сарын 1-нээс хоёр төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиалдаг болно  
Үзсэн: 4369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Баяраа [127.0.0.xxx] 2023-03-01 14:35
Хөдөө орон нутагт захиалах боломжтой юу
зочин [127.0.0.xxx] 2023-02-28 19:15
Цахим паспортын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч
Зочин [127.0.0.xxx] 2023-02-27 11:09
Хуучин паспортаа ашиглах уу.
Зочин [127.0.0.xxx] 2023-02-28 19:37
Хугацаа дуусаагүй бол ашиглаж болно гэж бна лээ шүү

Бидэнтэй нэгдээрэй