Шууд Chart

Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлнэ

2023-02-27 12:47:22

Байгууллагад өгдөг байсан санхүүжилт хүүхдэдээ хүрдэг тогтолцоог нэвтрүүлж, эхний алхам амжилттай боллоо. Энэ тогтолцоог бид илүү бэхжүүлэхийн тулд ирэх жилүүдэд ажиллах болно.

Боловсролын салбар төсвийн шинэчлэлийн хүрээнд сургуулийн санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоог бүрдүүлж чадсан.

Төсвийн шинэчлэлийн хүрээнд:

- Тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардал

- Хичээл практикийн зардал

- Мэдээлэл технологийн зардал

- Багшийн хөгжлийг дэмжих зардал

- Эрүүл мэндийг дэмжих зардлыг олгодог болов.

2022 онд ЕБС-ийн 12431 багшид 14,5 тэрбум, СӨБ-ийн 2906 багшид 3,2 тэрбум, 378 цэцэрлэгт 5,4 тэрбум, 265 сургуульд 10,6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал олгов.

ТҮБД-3 ангиллын дагуу цалинждаг байсан багш өмнө нь 850717 төгрөгийн цалиньай байсан бол төсвийн шинэчлэлийн хүрээнд 1050000 төгрөгийн цалин авч байна.

Энэ нь 37 хувийн нэмэгдэл юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлнэ  
Үзсэн: 640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй