Шууд Chart

Сүм, хийд, шашны байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулав

2023-02-28 13:44:25

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийд, шашны барилга байгууламжид гамшгаас хамгаалах, энэ сарын 1-20–ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хяналт шалгалтад 356 барилга байгууламжийг хамруулан 2000 зөрчлийг илрүүлж, 419 зөрчил буюу 20.9 хувийг газар дээр нь арилгуулсан байна.


Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 215 заавал биелүүлэх албан шаардлага, 124 мэдэгдэл, 9 танилцуулгыг боловсруулан байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн албан бичгийн биелэлтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх зургадугаар сард зохион байгуулах юм.

Мөн гал түймэр унтраах тархалтын 25 удаагийн дадлага, сургалтыг хийж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Сүм, хийд, шашны байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулав  
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй