ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Даниел Квекү Сэмийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцсэн юм.
Талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, зуд, ган, газар хөдлөлт зэрэг Онцгой байдлын үед хүн амын бодит тоон мэдээллийг нэгтгэх, эрсдэлийн үед ашиглагдах мэдээллийн сан, нөөц, хорогдох байрны тоо, чанарыг сайжруулах, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, туршлага судлах асуудлаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Хамтын ажиллагааны талаар санал солилцов | ||
| Үзсэн: 454 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.