Шууд Chart

Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа

2023-02-28 16:22:13

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирэх зургадугаар сард тус аймагт болох Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангах талаар холбогдох үүрэг чиглэл, зааврыг өгсөн юм.

Мөн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчидтай уулзан, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлого, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа  
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй