ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас зохион байгуулж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт Сэлэнгэ аймагт эхэллээ.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар оролцож, амжилт хүссэн юм.
Энэ сарын 3-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 80 орчим алба хаагч хамрагдаж байна.
Сургалтаар алба хаагчдад ослын үеийн удирдлага, удирдлагын манлайлал, харилцаа хандлагын талаар мэдлэг, мэдээлэл өгөхөөс гадна Онцгой байдлын байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд штабын дадлага, ажиллагааны удирдлагын сургалт, дадлагыг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
![]()


| Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт Сэлэнгэ аймагт эхэллээ | ||
| Үзсэн: 503 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.