“Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сум-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхэллээ.
Тус чиглэлд Монголын талаас "Тал нутгийн Хэрлэн "ХХК, Хятадын талаас "Хун Ен" групп тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.
Автобусаар зорчиход тавигдах шаардлага:
1. Хилээр нэвтэрч буй иргэд (жолоочийн оролцуулан) 48 цагийн дотор хийлгэсэн ПСР шинжилгээг үндэслэн аливаа ЭСЯ-ны Эрүүл мэндийн хуудас шаардахгүй нэвтэрнэ.
2. Хилээр нэвтэрч буй иргэдэд ПСР шинжилгээ хийхгүй. Эрүүл мэндийн мэдүүлгийн мэдээлэлтэй 48 цагий ПСР шинжилгээний сөрөг хариутай, гаалийн хорио цээрийн зөрчилгүй иргэдийг саадгүй нэвтрүүлнэ.
3. Замын турш халдвар хамгааллын дэглэмийг сахин явна.

Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв
| “Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сум-БНХАУ-ын Манжуур хот” чиглэлийн улс хоорондын зорчигч тээвэрлэлт эхэллээ | ||
| Үзсэн: 633 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.