Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Төслийн удирдагч Н.Дашдэмбэрэл, холбогдох ажилтнуудын хамт Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон Улаанбаатар хотод такси үйлчилгээ эрхлэгч 6 компанийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар УБХК ХК-аас Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төслийн хүрээнд хийгдсэн судалгааг танилцуулан хотын такси үйлчилгээг сайжруулахад тулгамдаж буй асуудлууд болон авах шаардлагатай арга хэмжээ, такси парк шинэчлэлт хийх талаар санал, мэдээлэл солилцлоо.
2022 оны байдлаар албан ёсны 388 гаран тээврийн хэрэгсэл таксины үйлчилгээнд ажиллаж байна. Дэлхийн жишиг нормоор тухайн хотын 1000 хүн амд 3-аас 4 такси ногддог бөгөөд Улаанбаатар хотын хувьд жишиг нормоос 15 дахин бага байгаа юм. Сүүлийн 20 жилд такси үйлчилгээ үзүүлдэг ААН-үүд 8 дахин, тээврийн хэрэгслийн тоо 10 дахин буурсан байна гэж Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-иас мэдээллээ.
| Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр уулзалт боллоо | ||
| Үзсэн: 978 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.