Монголд зочлох жил” 2023-2025 арга хэмжээний хүрээнд БОАЖ-ын Сайдын “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ -ЦЭВЭР ОРЧИН” бүрдүүлэх зорилгоор Монгол орон даяар их цэвэрлэгээ хийх албан даалгавар 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Уг албан даалгаврын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир болон албаны хүмүүсийн хамт хамтарсан уулзалт хийв.
Хүйтний эрч суларч Монгол орныг зорих жуулчны тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан бүх нийтийн дунд нөлөөллийн аян явуулах, Төрийн болон Хувийн аж ахуйн нэгжүүд өөрт хамаарах объект, ойр орчмын зам , талбайг цэвэрлэх , мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусыг цэвэр байлгах, чиглэлийн буюу буудлын зарлалыг англи хэл дээр хүргэдэг байх, “Welcome to Mongolia” сурталчилгааг автобус бүрт байршуулах асуудлыг нэн даруй хэрэгжүүлэхийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг болгов.
Монгол Улсын Засгийн газраас Аялал жуулчлалын чиглэлээр гарч буй бодлого, шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавих, хийж хэрэгжүүлэх ажилд хамтран ажиллах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж асуудлыг хэлэлцлээ.
Эх сурвалж: БОАЖЯ
| Нийслэлд аялал жуулчлалын газар болон нийтийн тээврийн газрын төлөөлөлтэй уулзалт хийв | ||
| Үзсэн: 488 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.