Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9, “Нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэг”-ийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж анхны хурлаа 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хийлээ.
Ажлын хэсэгт Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, М.Пүрэвсүрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Тунгалагсайхан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Л.Энхбилэг нар хуульд заасны дагуу сонгогдон ажиллахаар болсон.
Ажлын хэсгийн ахлагчаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Улсын дээд шүүхийн шүүгч Мишигийн Батсуурийг сонгож, ээлжит чуулганы зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар хэлэлцэв.
Эх сурвалж: ШЕЗ-ийн хэвлэл мэдээллийн хэлтэс
| Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулна | ||
| Үзсэн: 507 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.