Монгол орны нийт газар нутгийн 29.3 хувьд цэвдэг чулуулаг тархсан байдаг. Үүнд: Хангай, Хөвсгөл, Алтай, Хэнтийн уулархаг бүс, уулс хоорондын томоохон хотос, хөндийд элбэг тохиолдоно.
Цэвдэг нь тодорхой хэмжээний газрын гүнд өөртөө янз бүрийн хэмжээтэй чийг, мөс агуулан оршдог тул газрын гүний болон гадаргын усны эх бүрэлдэн тогтох нөхцлийг бүрдүүлдэг, биологийн олон янз байдалд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэгч экосистемийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Экосистемд дулаан, чийгийн горимыг тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Мөн цэвдэг нь эртний амьтан, ургамал, археологийн олдвор, булш бунхныг сайн хадгалдаг байгалийн маш сайн "хөргөгч" юм.

Иймд цэвдэгийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь чухал байгаа бөгөөд олон улсын цэвдгийн өдрийн тохиолдуулан зохион байгуулагдаж байгаа хуралд дараах линкээр оролцох боломжтой гэж Усны газраас мэдээллээ.
| Өнөөдөр олон улсын цэвдгийн өдөр тохиож байна | ||
| Үзсэн: 1349 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.