НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.
Чуулганы үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа БНСУ-ын Статистикийн газрын дарга Хоон ХАН нар уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Талууд өнгөрсөн 10-р сард УИХ-ын даргын БНСУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монгол Улсад зохион байгуулах хоёр талт уулзалтыг 2023 оны 7-р сард зохион байгуулахаар урьдчилан тохирлоо.
Мөн Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсад 2023-2024 онд хэрэгжүүлэхээр зорьж буй “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийг БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд 2025 оноос үргэлжлүүлэх талаар ярилцлаа гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
| НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулган Нью-Йорк хотноо болж байна | ||
| Үзсэн: 489 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.