Шууд Chart

Үндэсний Cтатистикийн Хороо, Гүрж Улсын Статистикийн газартай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

2023-03-02 09:42:49

АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулганы үеэр Үндэсний Cтатистикийн Хороо, Гүрж Улсын Статистикийн газартай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичигт Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа, Гүрж Улсын Статистикийн газрын дарга Гогита Тодрадзэ нар гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд хоёр улсын статистикийн байгууллага албан ёсны статистикийн шинэчлэлт, өгөгдлийн удирдлага, дүн шинжилгээ болон статистикийн бусад үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх сургалт, судалгааны ажил, төсөл хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлэх юм.

Хоёр улсын статистикийн байгууллага анх удаа санамж бичиг байгуулан, хамтран ажиллахаар боллоо. Талууд хамтын ажиллагааны чиглэлээс гадна олон улсын түвшний асуудлаар байр сууриа илэрхийлж, санал солилцсон юм.

Эх сурвалж: ҮСХ


Үндэсний Cтатистикийн Хороо, Гүрж Улсын Статистикийн газартай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй