Шууд Chart

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал болж байна

2023-03-02 12:45:09

ЭМДЕГ-ын даргын зөвлөлийн хурлыг хагас сар тутамд зохион байгуулж, эрүүл мэндийн даатгалтай холбоотой цаг үеийн асуудлуудыг удирдлагын түвшинд хэлэлцэж, холбогдох чиглэлүүдэд үүрэг, даалгавар өгч, шуурхай шийдвэр гарган ажилладаг.
 
Өнөөдрийн хуралдааныг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, 2022 онд “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээ байгуулсан эмийн сангуудын гэрээний биелэлтийг дүгнэх шалгалтын дүнтэй танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
 
ЭМДЕГ-аас 2022 онд “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулсан” эмийн сангуудын гэрээний хэрэгжилттэй танилцах ажлыг 2023 оны нэгдүгээр сард зохион байгуулсан.
 
Гэрээ дүгнэх ажилд нийслэлийн болон орон нутгийн 1525 эмийн сан хамрагдсан бөгөөд 80 эмийн сангийн гэрээг цуцалж, 166 эмийн сангийн гэрээг түр түдгэлзүүлээд байна.
 
 
Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал болж байна  
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй