Шууд Chart

Фукушима мужийг цацраг идэвхит бодисоос цэвэрлэх шаардлагатай

2013-07-25 11:39:19

Фукушима мужийн нутаг дэвсгэрийг цацраг идэвхит бодисоос цэвэрлэх ажилд 50 тэрбум доллар зарцуулагдахаар болжээ. Энэ нь тус цэвэрлэгээнд зарцуулахаар хуваарилсан төсвөөс 4 дахин их мөнгө болсон байна. “Фукушима-Дайичи”  Атомын Цахилгаан Станцыг хоргүйжүүлэх өртгийг судалсан Японы “Үйлдвэрлэлийн шинжлэх ухаан, технологийн Үндэсний хүрээлэн”-ийн шинжээчдийн хийсэн тооцоо юм. Тэдний тооцоогоор, хаалттай бүсээр зарлагдаад байгаа тус газрыг цацраг идэвхиэс ангижруулах ажилд 20 тэрбум, бусад хэсэгт 31 тэрбум доллар шаардагдна гэлээ. Тэд цацраг идэвхид хордсон хөрс шороо гэх мэт хортой хог хаягдлыг арилгах, тээвэрлэх, агуулах зэрэгт орох зардлыг судалж тогтоосон юм.

Японы Засгийн газар цэвэрлэгээний ажилд зориулж 11 тэрбум доллар хуваарилсан хэдий ч, нийт өртөг нь хэд болохыг тодорхойлоогүй байсан аж. Ямартай ч ажил төлөвлөгдсөн цаг хугацаанаасаа нэлээд хоцорч байгаа гэнэ. Үүний зэрэгцээ цацраг идэвхжил арилгах ажил явагдсан зарим газарт цацрагийн хэмжээ өндөр хэвээр байгаа учраас энэ ажлын үр дүнд эргэлзэх хүмүүс ч олон байгаа юм байна. Шинжээчид оршин суугчдын хүлээлтэд нийцсэн хэмжээнд цэвэрлэгээг явуулахад хэдий хэр зардал орохыг ч мэдэхгүйгээр төсөв хуваарилсан Засгийн газрыг буруутгалаа. Хүмүүс хэвийн аж амьдралдаа эргэж ороход нь туслахын тулд Засгийн газар дахин мөнгө хуваарилах уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Харин энэ ажлын эдийн засгийн үр өгөөжийг сайтар судалж байж шийдэлд хүрэх гэж “Үйлдвэрлэлийн шинжлэх ухаан, технологийн Үндэсний хүрээлэн”-ийн шинжээчид хэлжээ.
Л.Пүрэвдолгор

Фукушима мужийг цацраг идэвхит бодисоос цэвэрлэх шаардлагатай  
Үзсэн: 1051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй