Шууд Chart

Eduten платформын туршилтын 3 дахь долоо хоногт сурагчид 863 мянган бодлого боджээ

2023-03-04 10:56:11

Боловсролын амжилтаараа тэргүүлэгч Финланд улсын Eduten математикийн сургалтыг дэмжигч хиймэл оюун ухаанд суурилсан платформыг Монгол улсын ЕБС-ийн сурагчид эх хэл дээрээ ашиглах боломжтой болсон.
 
- 2023.02.06 Eduten платформын туршилтын гарааны үнэлгээний сорилд 9 сургуулийн 15 бүлгийн 520, хяналтын 9 сургуулийн 15 бүлгийн 518 сурагч хамрагдсан юм.
- 2023.02.07 Eduten платформд суурилсан туршилтын анхны хичээл эхэлсэн бөгөөд 9 сургуулийн 520 сурагчдад 12 долоо хоногийн хугацаагаар хэрэгжих юм.
 
Багш, сурагчид болон сургуулийн удирдлагууд туршилтын платформын суралцахуйн анализ шууд орж харах боломжоор хангагдсан тул эхний үр дүнг хуваалцаж байна.
 
- Туршилтын 3 дахь долоо хоног буюу Цагаан сарын баярын өдрүүдээр гэхэд эдгээр сурагчид 863.000 бодлого боджээ.
- Долоо хоногт нэг сурагч дунджаар 423 бодлогыг амжилттай зөв бодож, 1 цаг 35 минут зарцуулжээ.
- Сурагчид долоо хоногт ордог математикийн хичээлийн зөвхөн нэг цагийг энэхүү платформ дээр зарцуулж, сургуулийн мэдээлэл зүйн кабинет болон таблет ашиглан бодож байна.
 
Энэхүү платформ нь математикийн хичээлээ математикаас айх айдасгүйгээр тоглоомын аргаар ойлгож авах, нэг бодлогыг олон аргаар бодож, асуудал шийдвэрлэх чадварт бие даан суралцдаг, хувь хүүхдийг өөрөө суралцахуйн процессоо удирдах боломжтой болгохоос гадна багшийн хэрэглэгдэхүүн бэлдэх, анализ боловсруулах ажлын ачааллыг хөнгөлж, сурагчдын суралцах явцын тоон мэдээллийг шууд харуулдгаараа онцлогтой.
 
Тиймээс Финландын Математикийн EDUTEN платформ нь дэлхийн шилдэг боловсролын технологи болж ЮНЕСКО-ийн хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсролыг дэмжих шилдэг туршлагыг нэвтрүүлсэн бүтээлд олгодог “Боловсролын төлөөх ICT” шагналыг 2020 онд, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Онцлох Edtech” шагналыг 2022 онд тус тус хүртсэн.
 
Эх сурвалж: БШУЯ

Eduten платформын туршилтын 3 дахь долоо хоногт сурагчид 863 мянган бодлого боджээ  
Үзсэн: 1192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй