Шууд Chart

Үүрэг нуурт цөмөрсөн ачааны автомашиныг татан гаргалаа

2023-03-05 11:40:26

Увс аймгийн Сагил сумын Үүрэг багийн “Үүрэг нуурын шар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/-т ачааны автомашин “Үүрэг” нуурын мөс цөмөрч суусан тухай дуудлага гуравдугаар сарын 3-ны 21:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, “Бонго Пронтер” загварын ачааны автомашиныг татан гаргалаа.

Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 11 удаагийн мөс цөмөрсөн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 автомашиныг татан гаргаж, эрсдэж болзошгүй 14 иргэний амь насыг авран хамгаалаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Үүрэг нуурт цөмөрсөн ачааны автомашиныг татан гаргалаа  
Үзсэн: 380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй