
Монгол Улс телевизийн тоон системд орон даяар шилжихэд хэдхэн хоног үлдлээ. МТШХХГ-аас эл үйл явдлыг тохиолдуулан Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нээлтийн үйл ажиллагааг Чингисийн талбайд энэ сарын 31-нд зохион байгуулна.
Мөн энэ үеэр тоон телевизийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт оролцогчдын бүртгэл энэ сарын 16-31-ний хооронд явагдана. Ингэхдээ, оролцогч байгууллагууд нь өдөрлөгт оролцох хүсэлтээ МТШХХГ-т албан бичгээр ирүүлж бүртгүүлнэ. Бүртгүүлсний дараа МТШХХГ-тай гэрээ байгуулна. Гэрээ байгуулсны дараа оролцогч байгууллагуудын өдөрлөгт оролцох эрх нээгдэнэ. Өдөрлөгт оролцож буй байгууллагууд өөрсдийн бэлтгэл ажлыг өдөрлөгийн өдөр буюу 7-р сарын 31-ний өдрийн 08.00-09.00 цагийн хооронд дуусгасан байна. Нээлтийн ажиллагаа болон өдөрлөг нь 09.00-20.00 цагийн хооронд зохион байгуулагдах юм.
Тоон телевизийн нээлттэй өдөрлөг болно | ||
Үзсэн: 2333 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.