Шууд Chart

“Сүлдэнд мөнхөрсөн дуулал-3” уран бүтээлийн цэнгүүн боллоо

2023-03-06 12:23:44

“Сүлд” чуулгын ахмад уран бүтээлч, МУГЖ, уртын дуучин, цагдаагийн ахлах ахлагч Б.Цэвэлмаагийн “Сүлдэнд мөнхөрсөн дуулал-3” уран бүтээлийн цэнгүүн боллоо. Тоглолт 2023 оны гуравдугаар сарын 05-ны өдөр “Сүлд” чуулгын концертийн их танхимд зохион байгуулагдсан юм.

“Сүлдэнд мөнхөрсөн дуулал-3” цэнгүүнд Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, Ардын жүжигчин Ц.Батсайхан, СТА Э.Нямхүү, СТА Ц.Амарболд болон “Сүлд” чуулгын уран бүтээлчид оролцов.

Ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Б.Цэвэлмаа нь цагдаагийн байгууллагад 25 жил ажилласан бөгөөд цагдаагийн байгууллагын анхны эмэгтэй “гавьяат” алба хаагч билээ.


“Сүлдэнд мөнхөрсөн дуулал-3” уран бүтээлийн цэнгүүн боллоо  
Үзсэн: 369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй