Шууд Chart

ТҮЦ-үүдийг албадан нүүлгэлээ

2023-03-07 16:20:23

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, "Мөнгөн завьяа" автобусны буудал дээр байршуулсан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэн, газрыг чөлөөллөө.

Зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүд нь гудамж, зам талбай, автобусны буудлын үзэгдэх орчныг хааж, зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэд осол аваарт өртөх эрсдэлийг дагуулж, орчны бохирдол ихээр үүсгэж, Тамхины хяналтын тухай хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж ирсэн.  

 Цаашид үе шаттайгаар зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, газрыг чөлөөлөхөөр ажиллаж байна гэж Чингэлтэй дүүргээс мэдээллээ.


ТҮЦ-үүдийг албадан нүүлгэлээ  
Үзсэн: 514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй