Шууд Chart

Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж буйг онцлов

2023-03-07 16:52:49

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "PDAC 2023" чуулга уулзалтын хоёр дахь өдөр Канад Улсын Парламентын нийтийн танхимын дарга Энтони Ротатай уулзлаа. Ноён Энтони Рота Монгол Улсыг онцгойлон анхаарч буй учраас уулзалтад чухал ач холбогдол өгч байгааг тэмдэглэн хэлэв. Уулзалтаар эрдэс баялгийн салбар дахь Канад Улсын байгальд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бага байлгах технологийг Монгол улсад нутагшуулах, түүнчлэн уул уурхайн дэвшилтэт техник, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нийлүүлэх чиглэлд бүх талаар туслан хамтран ажиллах талаар талууд санал солилцов.

Дараагийн уулзалт, яриа Канад Улсын Байгалийн баялгийн дэд сайд Жон Ф.Ж Ханнафордтой өрнөв. Тэрээр мөн эрдэс баялгийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг туйлын анхаарч, сонирхож байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагаа бодитоор өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм.

Эх сурвалж: УУХҮЯ


Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж буйг онцлов  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй