Шууд Chart

Австралийн их, дээд сургуулиудын төлөөлөлтэй дугуй ширээний уулзалт хийлээ

2023-03-08 08:29:12

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Австралийн их, дээд сургуулиудын төлөөлөлтэй дугуй ширээний уулзалт хийв. Дугуй ширээний уулзалтад Австралийн Үндэсний их сургууль, Сиднейн их сургууль, Монашийн их сургууль зэрэг нийт 17 их сургууль, 3 Техник, мэргэжлийн сургуулийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр Л.Энх-Амгалан сайд, БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа нар Монгол Улсын дээд боловсролын салбарын бодлогын талаар илтгэл тавьж,  Монгол, Австралийн их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, оюутан солилцооны хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Ерөнхийлөгчийн илгээлт 2100, Ерөнхий сайдын ахисан шатны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг шинээр хэрэгжүүлж эхэлсэн талаар салбарын сайд мэдээлэл өгч, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх их үйлсэд гар нийлэн хамтран ажиллахыг уриаллаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Австралийн их, дээд сургуулиудын төлөөлөлтэй дугуй ширээний уулзалт хийлээ  
Үзсэн: 388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй