Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Татварын хөтөч" цуврал номын нээлт болно

2023-03-09 06:50:32

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 09-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МУИС-ын номын сан

10:00 цагт: ХХОАТ-ын тухай хуулийн "Татварын хөтөч" цуврал номын нээлт болно. Утас: 99100719, 95290020, 80806689


Ардчилсан намын төв байр

11:00 цагт: Ээлжит 4/11 хэвлэлийн хурлаа зарлалаа. Тус хурлаар:

- Сүүлийн үед Монгол Улс Ардчилал, Хүний эрхийн бүхий л үзүүлэлтээр олон байр ухарч, хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч байгаа асуудлаар,

- Засгийн газар инфляци, үнийн өсөлтийн эсрэг дорвитой, бодитой нэг ч ажил хийсэнгүй. Үүний улмаас үнийн өсөлт гаарч, төгрөгийн ханш унаж, иргэдийн цалин, тэтгэвэр “наад захын хэрэглээг хангаж хүрэхгүй болсон. Иймд Ардчилсан намын зүгээс цалин, тэтгэврийн хэмжээг яаралтай нэмэгдүүлж, үнийн өсөлт, валютын ханштай уях асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар,

- УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас Л.Гантөмөр нарт “АН-ын гэрчилгээг дахин олгох боломжгүй” хэмээн шийдвэрлэсэн асуудлаар тус тус мэдээлэл өгнө. /АН-ын төв байр, 5 давхрын хурлын зааланд/


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: "Иргэн бол хүч" залуусын санаачилгаас Хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар УИХ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл өгнө.

11:30 цагт: “Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын форум”-ын талаар МЗХ, БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын төлөөлөл хэвлэлийн хурал зарлалаа. Форум энэ сарын 16-18-ны өдрүүдэд болох бөгөөд БНХАУ-ын 200 орчим бизнес эрхлэгч багадаа тус бүр 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.


Баянгонгор ХХК-ийн Ноос угаах үйлдвэр

12:00 цагт: БНЧУ-ын Элчин сайд Ян Вытопил Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой байгуулах гэрээнд гарын үсэг зурна. Тус гэрээний хүрээнд дээрх компанид 77 сая төгрөгийн үнэлгээ бүхий санхүүжилт буюу ноос боловсруулах үйлдвэрлэлийн бохир ус цэвэрлэх Чехийн технологийг хүлээлгэн өгөх юм. /Хан-Уул дүүргийн 20-р хороо, Арьс ширний аж үйлдвэрийн бүс/


ӨНӨӨДӨР: "Татварын хөтөч" цуврал номын нээлт болно  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй