Шууд Chart

Ховд голын эх ба эмэгтэйчүүд зөвлөгөөн боллоо

2023-03-09 13:38:07

Баян-Өлгий аймгийн БОАЖГ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа, МЭХ-ны Баян- Өлгий аймаг дахь салбар хамтран  300 гаруй эмэгтэйчүүдэд  "Ховд голын эх ба эмэгтэйчүүд" сэдэвт зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Байгаль орчин болон усны эх хамгаалах, хог хаягдлын менежмент, хуванцрын хор уршиг, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцооны талаар хэлэлцэв

Зөвлөгөөнд оролцсон эмэгтэйчүүд жилийн турш байгаль орчныг хамгаалах талаар санал бодлоо илэрхийлж, хамтарч ажиллах төлөвлөгөөг боловсрууллаа.

Урилгаар "Монголын тандан судлаачдын холбоо"-ны захирал, Байгаль орчны тандан судлаач Байгаль ухааны доктор Б.Эрдэнэ "Хог хаягдал -орчны бохирдол" сэдвээр лекц уншив.

Эх сурвалж: БОАЖЯ


Ховд голын эх ба эмэгтэйчүүд зөвлөгөөн боллоо   
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй