Шууд Chart

Генерал Г.Болор Олон улсын эмэгтэйчүүдийн эр зоригийн шагналыг гардан авлаа

2023-03-09 14:18:56

Монгол Улсын ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор АНУ-ын Цагаан ордонд жил бүр олгодог Олон улсын эмэгтэйчүүдийн эр зоригийн шагналыг гардан авлаа.

Шагналыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Ж.Блинкен болон Тэргүүн хатагтай Жилл Байден нар гардуулжээ.

2023 оны  Эр зоригийн шагналыг дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан нийгмийн гэрэлт ирээдүйг цогцлоохын төлөө ажиллаж буй “онцгой” гэсэн тодотголтой 11 эмэгтэйд олгосон байна.


Генерал Г.Болор Олон улсын эмэгтэйчүүдийн эр зоригийн шагналыг гардан авлаа  
Үзсэн: 1448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй