Шууд Chart

АНУ, Афганистан дахь нууц баазуудаа хаах гэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ

2013-07-25 12:02:42

АНУ-ын “Тагнуулын төв газар” Афганистан дах өөрийн нууц баазуудыг хааж эхэлсэн байна. Энэ талаар Америкийн “Вашингтон Пост” сонины цахим хувилбарт мэдээллэсэн аж. Харин тус мэдээллээс иш татан бусад мэдээний агентлагууд энэ тухай мэдээлж эхэлжээ. Афганистан дах баазуудыг ийнхүү хааж байгааг “Афганистанд байдаг Тагнуулын төв газрын 10 объектын тоог 6 болгон цөөрүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд урьдчилсан арга хэмжээ” гэж тодорхойлж байна. Афганистанаас Америкийн зэвсэгт хүчнийг гаргах төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа ажлын эхний хэсэг юм. Ажлыг 2014 оны сүүл хүртэл явуулна гэж төлөвлөгөөнд тусгажээ. Гэвч иймэрхүү “Ухралтын” дараа  Афганы нутаг дэвсгэрт мэдэгдэхүйц хэмжээний хүчээ авч үлдэх бодлого ТТГ-т бий гэдгийг Америкийн талын албаны хүмүүс тэмдэглэж байна. Үндсэн баазаа Кабулд авч үлдэхийн зэрэгцээ Пакистантай залгаа хилийн дагуух газар орноор “Эргүүлийн нисдэг аппарат”-уудаас бүрдсэн агаарын флотоо бас үлдээхээр төлөвлөж байгаа гэдгийг “Вашингтон пост” сонин мэдээлэлдээ дурджээ. Тус мэдээнд өгүүлснээр, АНУ-ын ТТГ өөрийн баазуудыг хааж байгаа гэдэг мэдээлэлд тус газраас албан ёсны тайлбар хийгээгүй гэлээ.

Л.Пүрэвдолгор


АНУ, Афганистан дахь нууц баазуудаа хаах гэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ  
Үзсэн: 1178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй