Шууд Chart

ӨНӨӨДӨР: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө

2023-03-13 08:33:50

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

"Монгол ньюс" мэдээллийн төв

10:00 цагт: БОАЖЯ-наас:

1. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суман дахь нүүрсний уурхайн үнэлгээ,

2. Мазаалайн тоо толгой, хорогдол

3. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Адьяасүрэнгийн гаргасан гомдлын дагуу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын "Эрээн толгой" ХХК-ийн асуудлаар

4. Хавар болон ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлын хүрээнд аймгууд БНАТТХ хэрэгжүүлж төсвөө бүрдүүлж ажиллах талаар мэдээлэл

5. Дундговь аймгийн Ураны асуудлаар тус тус мэдээлэл өгнө. Утас: 88038882

11:30 цагт: Авлигын хэрэг нь шүүхээр нотлогдож, шийдвэр гарсан ч сумын Засаг даргын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа хууль бус ажиллагааны талаар иргэн Б.Дэшигсүрэн мэдээлнэ.


"зууны мэдээ" сонины үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын малчид Улаанбаатарт ирж Д.Эрдэнэбилэгийн уул уурхайн компанид олгосон лицензээс үүдэн мал маллан амьдрах боломжгүй болж байгаа тухай, энэ лицензийг Д.Эрдэнэбилэг өөрийн банкиндаа 26 сая долларын барьцаанд тавьж өөртөө зээл олгож мөнгө угааж байгаа асуудлаар, мөн Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-д өгч шалгуулах тухай мэдээлэл хийнэ. 

Монголын Хүүхдийн Ордон

11:30 цагт: “Мэлхий Гүнж” хүүхдийн театрын жүжгийн талаар хэвлэлийн хурал зарлагдлаа. Утас: 80303303, 86167066, 11333666


Соёл урлагийн газар

17:00 цагт: Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээн туурвих үйл ажиллагаа, бүтээлч санал санаачилгыг дэмжих, шилдэг бүтээл, уран бүтээлчийг тодруулан алдаршуулах, үнэлэх, урамшуулах зорилгоор соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод 2022” наадамд нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа өндөрлөнө. Утас: 51-264943, 51-264944


ӨНӨӨДӨР: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө  
Үзсэн: 553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй