Шууд Chart

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

2023-03-13 09:32:14

Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд ажлын тусгай горимд уртасгасан цагаар ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж,  бэлтгэл ажлыг хангуулахыг үүрэг болгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна  
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй