
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болно.
Манай улсаас тус тэмцээнд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга 8 бүсгүй, 3 дасгалжуулагчийн хамт өнөөдөр эх орноосоо мордлоо.
Энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.4 сая ам.доллар. Түрүүлсэн тамирчин 100, мөнгө 50, хүрэл медаль хүртсэн 25 мянган “ногоон” гардана.
Шинэ Делид тулалдах Монголын боксчид:
48 кг: Лутсайханы Алтанцэцэг (Аврагч)
50 кг: Балсангийн Мөнгөнсаран (Хангарьд)
52 кг: Оюунцэцэгийн Есүгэн (Аврагч)
54 кг: Мөнгөнцэцэгийн Энхжаргал (Алдар)
57 кг: Монхорын Намуун (Хангарьд)
60 кг: Төгсжаргалын Номин-Эрдэнэ (Хилчин)
63 кг: Уранбилэгийн Шинэцэцэг (Аврагч)
67 кг: Мягмарсүрэнгийн Цэцэгдарь (Хангарьд)
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Эмэгтэй боксчид ДАШТ-д өрсөлдөхөөр Энэтхэгийг зорилоо | ||
Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.