Шууд Chart

Аэро Монголиа ХХК энэ сараас эхлэн БНСУ-руу нислэг үйлдэнэ

2023-03-13 11:54:56

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт гуравдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлого агаарын тээврийн салбарт амжилттай хэрэгжиж нислэгийн тоо, давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлсэн талаар танилцуулсан.

Тодруулбал, БНСУ-руу долоо хоногт 44 удаа нисдэг байсныг, 80 хүртэл нисэх боломжтой болгож хоёр дахин нэмэгдүүлээд байна.

Агаарын тээврийн салбарт тэгш шударга өрсөлдөөнийг бий болгож, хямд тийз, хүртээмжтэй нислэг, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогын ажлын хүрээнд БНСУ- руу хийх нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлж, Аэро Монголиа ХХК нь тус улс руу тавдугаар сарыг дуустал долоо хоногийн даваа, лхагва, бямба гарагт буюу нийт гурван удаа, зургаадугаар сараас эхлэн өдөр бүр нислэг үйлдэхээр боллоо. Нислэгийн тийзний үнийн хувьд 1.4 сая төгрөгөөс эхэлж байна.

Эх сурвалж: ЗТХЯ


Аэро Монголиа ХХК энэ сараас эхлэн БНСУ-руу нислэг үйлдэнэ  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй